Полезные материалы
Все материалы

Тест

УИХ-ын дарга Г.Занданшатар “Наурыз”-ын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт өнөөдөр /2024.03.22/ хүрэлцэн ирж, казах түмэндээ хандаж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрбээр, хаврыг угтаж, нарыг тосох баяр- “Наурыз”ыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт оршин суугаа та бүхэндээ болон нийт казах түмэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монголын хамгийн алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт ирж, Та нартайгаа үндэсний уламжлалт баярыг тань хуваалцаж байгаадаа нэн баяртай байна.

Наурыз”-ын баяр өнө эртний түүхтэй. Хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаас өмнө  наурызыг тэмдэглэж байсан гэсэн түүхэн эх сурвалж байдаг. Тиймээс ЮНЕСКО-гоос 2009 онд хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад “Наурыз”-ыг бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд Ерөнхий Ассамблейн 64 дүгээр  чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тэмдэглэж байхаар тунхагласан. Энэ бол “Наурыз” нийт хүн төрөлхтний соёлын томоохон өв, хамтаараа тэмдэглэх баяр гэдгийг илэрхийлж байгаа юм.

Оцените все преимущества MIBU уже сегодня

Первые 14 дней бесплатно на максимальном тарифе

Начать бесплатно